Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Coal Mongolia -2015" нээлтээ хийлээ

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 4 сарын 9
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт болох "Coal Mongolia -2015" өнөөдөр нээлтээ хийлээ. Тус чуулган хоёр өдөр үргэлжлэх юм. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт нь энэ жил 5 дахь удаагаа манай улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээрх анхдагч хувьцаа (IPO) гаргасны 5 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. 

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг Монгол Улсын хувьд энэхүү чуулга уулзалт нь нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын нүүрсний салбарын цаашдын чиг хандлагыг тогтооход томоохон хувь нэмэр оруулах чуулган юм.

Гэрэл зургийг \mpa.mn\

 

Энэ удаагийн " Coal Mongolia-2015" чуулганд Монгол Улсын Засгийн газар, хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, инженеринг консалтингийн компаниуд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 100 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна.