НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Жүдит Бруно Эрүүл Мэнд, Спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа энэ үед шуурхай арга хэмжээ авч, нэн шаардлагатай вакцин, “А” амин дэмээр хангаж байгаад талархал илэрхийлж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг амжилттай зохион байгуулна гэдгээ хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!