Энэ хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүдээс Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр суурийг нь сонслоо.
УИХ дахь МАН-ын бүлэг чуулган завсарласан хугацаанд ажиллах зарчмаа тодорхойллоо. Орон нутагт ард, иргэдтэй уулзаж хууль сурталчлах ажлаа хийхийн сацуу УИХ-аар цааш хэлэлцэх асуудлууд дээр санаа бодлыг нь сонслоо.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Өнөөдөр Төрийн бодлогыг тогтвортой явуулахын тулд тодорхой өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэгтэй санал нэг байна. Чухам 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдгээс өөрөөр ямар байж болох вэ. Парламентад суудалтай намуудын гишүүд оролцсон ажлын хэсэг гарсан. Сая чуулганы завсарлагаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Яг тодорхой ямар чиглэлүүдээр өөрчлөлт оруулахаа бидэнд танилцуулаагүй байна.
Энэ Хаврын чуулганаар нийт 36 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн санаачилсан хууль тогтоолын төсөл хангалттай ороогүй. Манай бүлгийн гишүүдээс 20 гаруй хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Зарим нь өргөн баригдсан. Гэвч УИХ-ын даргын босгыг давж чадахгүй байна.
Хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын зөвлөлөөр оруулдаг учраас бидний өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхгүй байна. Мөн Засгийн газраас санал авахаар явуулсан хууль, тогтоолын төслийн санал ирэхгүй байна.
Энэ чуулганаар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэнэ. Эдгээр хууль 2016 оны сонгуулиас өмнө хэлэлцэгдэж амжих эсэх нь бидний санаа зовоосон асуудлын нэг болоод байна.
“Шударга ёс эвсэл”-ийн бүлэг эдгээр хуулиудаас гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. УИХ-ын түвшинд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжтай байна уу гэдэгт бид эргэлзэж байгаа.
Энэ хаврын чуулганаар би ганцхан л зүйл хүлээж байна. Энэ нь төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг нь хэлэлцээд шийдвэрээ гаргаж байвал болоо. Төлөвлөсөн ажлаа л хийж чадвал үндэсний үйлдвэрлэл, эдийн засгаа дэмжиж байгаа хамгийн шилдэг шийдэл болно гэж бодож байна.
УИХ бүрэн эрхийнхээ дагуу аливаа асуудлыг хэлэлцэх эрх бий. Гэхдээ Тавантолгойн асуудалд УИХ өөрөө хутгалдаж орох нь зөв гэдэгт би эргэлзэж байна. Эцсийн эцэст бид Ерөнхий сайдаа томилсон, Засгийн газраа байгуулсан.
Өөрсдийн томилсон Засгийн газар, Ерөнхий сайддаа шийдвэр гаргах боломжийг нь өгөх ёстой гэж бодож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|