• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн нүүрс зөөдөг автомашинууд засмал замаар явдаг болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журмын дагуу тусгай зориулалтын авто зам ашиглан тээвэрлэлт хийх, байгаль орчныг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ны байранд боллоо.

Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайтын авто зам” ХХК болон Таван Толгой- Гашуун Сухайт чиглэлийн авто замыг ашиглагч “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХК, “Энержи Ресурс” компаниудын төлөөлөл гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд:

  • Талууд нэг тонн нүүрс тээвэрлэх тарифыг НЭГ ам.доллар хүргэх /эсвэл ижил тарифтай байх/,
     
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг ашиглан аливаа тээвэрлэлтийг гүйцэтгэх,
     
  • Монгол Улсын Стандарт /“Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011/-д нийцсэн хүнд даацын тээврийн хэрэгсэл ашиглаж байх,
     
  • Шороон замаар тээвэрлэлт хийсэн тохиолдолд байгаль орчны хохирлын үнэлгээ хийж хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг тохиролцсон юм.

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа “Эрдэнэс Монгол” ХХК Дэд захирал С.Цэлмэг Замын хүчин чадал жилд 18 сая тонн. Одоогоор нүүрсний зах зээл болон уурхайнуудын үйл ажиллагаатай холбоотойгоор өдөрт 400-500 машин тээвэр хийнэ.

Тооцоо хийж үзэхэд 50 гаруй компанийн 2,500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Түүний тал нь авто зам дээгүүр, тал нь шороон зам дээгүүр тээвэрлэлт хийдэг юм билээ.

Өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурснаар төдий тооны машин зам дээр гарна” гэдгийг онцоллоо.


 

“Гашуун сухайт авто зам” ХХК Гүйцэтгэх захирал Ц.Цэнгүүн

-Нэг долларын төлбөр төлнө гэдэг нэлээн боломжийн санал шиг санагдаж байна?

-Манай төр засгийн дэмжлэгээр болон уурхай эрхэлж буй компаниудын санаачлагаар бүгд зам дээр гаръя гэсэн шийдвэр гарсанд баяртай байна.

Нэг доллар болсноор ерөнхийдөө бүх компаниуд зам дээр гарна гэсэн ойлголттой байгаа. Хамгийн гол асуудал нь энэ зам нэлээн өндөр өртөгтэй боссон учир бид хайрлах ёстой. Тийм болохоор уурхай болон тээвэрлэж байгаа компаниуд 70 тоннын даацаа бариасай л гэж бодож байна.

-Авто замаар явахад ямар эерэг үр дүн гарах вэ?

-Статистик харж байхад Эрдэнэс Таван Толгой 5.7 сая тонн нүүрс экспортолсон юм билээ. Түүнийхээ 1.3 тонныг авто замаар үлдсэнийг нь шороон замаар тээвэрлэсэн байгаа.

Ер нь шороон замаар тээвэрлэнэ гэдэг байгальд сөрөг нөлөөтэйгээс гадна жолооч нар маань замаа маш удаан туулна. Энэ нь өөрөө тухай компанид эдийн засгийн хувьд өртөг өндөртэй.

Мөн жолоочийн аюулгүй байдал хурцаар хөндөгддөг байсан. Засмал зам дээр гарснаар энэ сөрөг нөлөөллүүд нь байхгүй болж байгаа юм.

-Замын стандарт, эдэлгээний хувьд?

-Зам бол стандартын дагуу 7.5 метр өргөнтэй баригдсан. ЗТЯ-наас тавьж буй шаардлагын дагуу баригдсан. Манайх замыг бүрэн дүүрэн ашиглаасай, бүх тээврийн компаниудын нүүрсий экспорт тэр замаас гараасай л гэсэн байр суурьтай байгаа.