Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Толгойн хэлэлцээрийг Даваа гарагт батална

С.Болд-Эрдэнэ
2015 оны 4 сарын 3
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Таван Толгой ордын стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл хэлэлцээр амжилттай болсон бөгөөд ирэх Даваа гарагт Засгийн газар, хөрөнгө оруулагч консерциум албан ёсоор хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Засгийн газар болон консерциумын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Концессын гэрээ гэсэн гурван том гэрээ байгуулагдана хэмээн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар мэдээлж байсан юм.

Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Зураг