Нүүрсний салбарын төлөөллүүд жил бүр уулзаж асуудлаа хэлэлцдэг Coal Mongolia чуулга уулзалт, үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 9-10 өдрүүдэд SS төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд одоогоор бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ.
Чуулганы хуралд олон улсын 600 орчим төлөөлөгч оролцож, 50 гаруй компани үзэсгэлэн гаргах ба үзэсгэлэнг 2,000 орчим хүн үзэж сонирхох бүртгэл гарсан байна. Монгол Улс нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээн гуравдагч зах зээлд гаргах замаар баялгаа аль болох өндөр үнэ хүргэх нь гол зорилго.
Чуулганы хөтөлбөрийг харахад нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг чухалчлан авч үзсэнээс гадна том төслүүдийг санхүүжүүлэхэд Монгол Улс юуг анхаарах, нүүрснээс цахилгаан болон хий үйлдвэрлэж экспортлоход гадаад зэх зээлд боломж бий эсэх, нүүрсний зах зээлийн уналт хэр хугацаагаар үргэлжлэх, уналтын мөчлөгийг хэрхэн даван туулах талаар олон сонирхолтой илтгэлүүд тавигдахаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!