Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд эл өвчин дэгдээгүй учир оношилгоо, тандалтад эмч нарын туршлага дутмаг байдал ажиглагдсан тул юуны өмнө сургалт, сурталчилгааг явуулах шаардлагатай байгаа гэнэ.
Тиймээс зургаан сараас таван нас хүртэлх бүх хүүхдэд Улаанбурханы вакциныг хийхээр төлөвлөөд байна. Чухам ямар шат дараатай, хэрхэн зохион байгуулахыг одоогоор шийдээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!