Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй
Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд .
Иймд уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг өгч байна.
Эцэг эхчүүдэд:
- Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь УГУ /улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/ вакцинд хамруулах;
- Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;
- Нярай болон бага насны хүүхдийн асаргааг сайжруулж, чийрэгжүүлэх;
- Хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс өгөх /үзэмний шүүс уулгах, А болон бусад аминдэм өгөх/;
- Гэр орноо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;
- Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, биеэ эрүүл, чийрэг байх;
- Хүүхдийг хөхөөр хооллох:
- Харьяа дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хандан, 0-5 насны хүүхдүүдийг улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулах;
- Насанд хүрэгчид ажил, амралтаа зөв зохицуулан, өөрийн эрүүл мэндэд анхаарах;
Хүүхдийн байгууллагад:
- Цэцэрлэг, сургуулийн эмч нар хүүхэд хүлээн авахдаа эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж, эмнэлзүй, тархвар судлалаар уг халдварын сэжигтэй хүүхдийг гэрт нь буцааж, харъяа эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д яаралтай мэдээлэх;
- Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;
- Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд амин дэмээр баялаг хоол хүнс, жимсний шүүс түлхүү өгөх;
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!