Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван толгой" мега төслийн 4 дэх хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголын Эдийн Засгийн Чуулган 2015 эхэлж буй энэ өдөр Таван толгойн ордод хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ үргэлжлэхээр болсон байна.

Мега төслийн хамтарсан консерциумтай хийх хэлэлцээ энэ оны нэгдүгээр сарын 5-нд эхэлсэн ч БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компани болон манай улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотойгоор завсарлаад байсан юм. 

Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхний хөрөнгө оруулагчидтай хийх 4 дэх хэлэлцээ өнөөдөр 16:00 цагаас эхлэх юм байна.