Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна.
Одоогоор 8 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн өрхийн эмчийн хяналтад байна. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, эмнэлзүйн зовиурууд багасчээ.
Хоол идсэн 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторид шинжилж байна. Мөн Баянгол дүүргийн МХГ-ын Эрүүл зүйн нян судлалын лабораторид идсэн хоолны үлдэгдлийг шинжилж байна.
Эх сурвалж: ЭМСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!