Энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ шийдвэрийн хүрээнд үүрэн холбооны операторуудаас цаг урагшлуулахад гар утасны цаг автоматаар урагшлах эсэхийг тодрууллаа.
Мобиком: Гар утасны тохиргоон дээр цагийг автоматаар солигдохоор тохируулсан хэрэглэгчдийн гар утасны цаг шууд урагшлан тааруулагдана. Харин автоматаар солигдох тохиргоог сонгоогүй хэрэглэгчид өөрсдөө тохируулах шаардлагатай. Маргааш буюу 27-ны өдөр бид вэб сайт дээрээ энэ талаар мэдээлэл байршуулах болно.
Скайтел: Одоогийн байдлаар энэ талаар мэдээлэл байхгүй байна.
Юнител: Өнөөдрийн байдлаар энэ талаар мэдээлэл байхгүй байна. 2015.03.27 -ний өдрийн мэдээлэл: Ухаалаг утас/төхөөрөмжтэй хэрэглэгчид цагийн тохиргоогоо автомат (өөрийн бүс) дээр тохируулж, интернэтэд холбоотой байгаа тохиолдолд цаг автоматаар урагшилна. Бусад хэрэглэгчид гар утасныхаа цагийг гар аргаар урагшлуулах шаардлагатай.
Жи-Мобайл: Манайх хэрэглэгчдийнхээ гар утасны цагийг автоматаар тохируулдаг учир оператор компани цагаа урагшлуулмагц хэрэглэгчдийн цаг хамт урагшилна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!