Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин дэх Монголын Консулыг ажлын хариуцлага алдсаны улмаас эргүүлэн татжээ

ikon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн Яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалт хийдэг. Энэ дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Бээжин хотноо ажиллажээ. 

Уг шалгалтын үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. 

Энэ нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар шийдвэрлэсэн талаар ГХЯ-наас мэдээллээ. 

Консулын газрын дээрх ажилтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж гэм буруутай эсэхийг нь тогтоох юм байна.