БСШУЯ-наас Засгийн газрын батлагдсан "Сонгодог урлаг-II" үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын дунд сонгодог урлагийн бүтээл туурвих шалгаруулалт уралдаан зарлаж байна.
Уран бүтээлийн төрөл: Драмын жүжиг, дуурь, бүжгийн жүжиг, дуулалт жүжиг, сонгодог хөгжмийн концерт байна. Төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 16 цагаас өмнө БСШУЯ-ны 105 тоот өрөөнд хүлээн авна.
Сонгодог урлагийн бүтээл туурвих шалгаруулалт уралдааны болзол:
Төсөл нь төрийн болон орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагад 2015 онд туурвигдах бүтээл байна.
Төсөл нь дараах баримтын бүрдлээс бүрдэнэ. Баримтын дутуу бүрдэл бүтээл шалгаруулалтад оролцохгүй:
Үүнд:
Төслийн үр дүнгээс хүлээгдэж буй эдийн засгийн үзүүлэлт. Үүнд:
БСШУ-ны сайдын тушаалаар томилогдсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаруулалт уралдааныг 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулж дүгнэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!