ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Цагдаагийн байгууллага иргэдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, түүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Асуудал ба боломж” сэдвийн дор 25 илтгэл тавигдаж, шилдэг таван илтгэлийг шалгаруулав.
Мөн бүсгүйчүүд мэргэн буудлага, бууны задаргаа, тэсвэр хатуужлын хөгжөөнт буухиа болон урлагийн аль нэг төрлөөс сонгон ур чадвараа харуулах, гурван метрийн урттай даавуугаар зориулалтын зүү ашиглан гоёлын даашинз урлах зэргээр өрсөлдсөн байна.
Уралдааны төгсгөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад П.Өлзийтогтох тэргүүн байр эзэлж “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнуулсан байна.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!