Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулахгүй бол торгууль төлнө

Ж.Отгон
2015 оны 3 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрхэн сунгах, кадастрын зураглалыг яаж хийлгэх зэрэг асуудлаар иргэдэд зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, харилцааны хяналтын улсын байцаагч Т.Орхоноос зарим зүйлийг тодруулаа.

-Иргэд кадастрын зураглалыг хийлгэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлийг тодруулаач?

-Нийслэлийн Засаг дарга эсвэл харьяа дүүргийнх нь Засаг даргын харилцааны газраас өгсөн мэдэгдлийн дагуу кадастрын зураглал хийлгэх ёстой. Гэтэл иргэд энэхүү мэдэгдэлгүйгээр кадастрын зураглал хийлгэж алдах тохиолдол цөөнгүй байдаг.

-Манай улсад кадастрын зураглал хийдэг хэчнээн компани байдаг юм бэ?

-Кадастрын зураглал хийдэг тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж байдаг. Иргэд эдгээр байгууллагуудын алинаар нь ч үйлчлүүлж болох бөгөөд гол нь газрын гэрчилгээ шилжүүлж авахдаа сайтар шалгах шаардлагатай.

Газар дээр нь очоод кадастрын зургаагаа байрлалыг нь хараад, хашааны эргэлтийн цэгүүд нь зурагт ямар байгааг, газрынхаа гэрчилгээ болон кадастрын зураг нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр эсэхийг шалгах нь чухал.

Бүр агаарын зурагтай давхцуулсан зургийг нь хүртэл мэдээллийн сангаас гаргуулаад авах эрх нь иргэд аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байгаа.

Гэтэл иргэд газар дээрээ очиж үзэлгүйгээр гэрчилгээг нь  авчихсан учир миний болчихлоо эндүүрдэг тохиолдол олон байдаг.

-Газар эзэмших эрхийн хугацаа дууссанаас хойш хоногийн дотор сунгуулах шаардлагатай байдаг юм бэ?

-Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15-60 жилээр олгодог. Энэ хугацаа нь дуусчихсан бол 30 хоногийн дотор харьяа газрын албандаа очиж өргөдлөө өгөх ёстой.

Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сайтар мэдэж байх шаардлагатай.

Кадастрын зураглал хийдэг тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж байдаг.

Тэгэхгүй бол хугацаа нь дуусаж, зөвшөөрөлгүй газар эзэмшигч мөнгөн торгууль төлөх байдал гардаг.

Ер нь иргэд ямар нэгэн газрын асуудал үүсвэл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, хуулиа сайн судлах хэрэгтэй. Хуулиа мэддэггүйгээс хохирох, торгууль төлөх тохиолдол их байдаг.

-Иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Газар эзэмших хүсэлт гаргах иргэн, аж ахуйн нэгжид Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар олгох хэмжээг зааж өгсөн байдаг. Тиймээс тухайн жилийнхээ төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газруудад иргэн, аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаж болно.

Зураг