Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Пам хар салхи Бүгд Найрамдах Вануату улсад их хэмжээний хохирол учруулжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Халуун орны хар салхи Пам буюу асар хүчтэй далайн хар салхи Номхон далайн өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вилад их хэмжээний хохирол учруулжээ. Өнгөрсөн 24 цагийн дотор нийт таван удаагийн хүчтэй хар салхи гарсан бөгөөд нөхцөл байдал тун хүнд байгаа аж. 

Одоогийн байдлаар Порт Вила хотын нийт барилгын 90 орчим хувь нь сүйджээ. Мөн 60 мянган хүүхдэд тусламж хэрэгтэй байгааг НҮБ-ийн Хүүхдийн сангаас мэдээлж байна. 

Олон мянган хүнд хүнс, ус, ахуйн хэрэглээний зүйлсийн тусламж хэрэгтэй бөгөөд эмнэлэг, сургууль үндсэндээ сүйрсэн байгааг Улаан загалмайн нийгэмлэг, тус улсын Ерөнхийлөгч Бэлдвин Лонстэйлийн зүгээс мэдэгдсэн аж. 

Бүгд Найрамдах Вануату Улс нь 267 мянган хүн амтай бөгөөд Франц, Их Британийн колоноос 1980 онд гарч тусгаар тогтножээ. Тус улсын газар нутаг нь 65 жижиг арлаас бүрддэг юм. 

 

Эх сурвалж: CNN