Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймагт шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад орлоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Архангай аймагт шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад орж буйтай холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгууллаа.

“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтад шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтнууд, иргэдийг хамруулжээ.

Шинээр ашиглалтад орж байгаа цэнэглэх станцын тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд холбогдох хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналт, үзүүлэх сургалтыг хийж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн байна.