Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд оролцжээ

open.parliament.mn
2015 оны 3 сарын 16
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

 “CeBIT-2015” үзэсгэлэн яармаг нь дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах зорилготой юм.

 

Үзэсгэлэн яармагийн үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель УИХ-ын дарга З.Энхболдыг энэхүү үзэсгэлэн яармагт оролцож байгаад талархал илэрхийлсэн байна. 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн юм.

“CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс оролцсон байна.