Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн талаар мэдээлнэ

ikon.mn
2015 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэгт

09:00 цагт Австралийн засгийн газрын санхүүжилтээр Ротари Клуб, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУИС-ийн НАСС хэрэгжүүлж буй Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах "Эрүүл инээмсэглэл" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

НҮБ-ын байранд

09:00-18:00 цагт Мянганы Хөгжлийн Зорилтын туршлага сургамж ба дэлхий нийтийн шийдвэрлэх үе, Монгол Улсын хөгжлийн бодлого ба мэдээллийн хэрэглээний талаар илтгэл, мэдээлэл танилцуулах үйл ажиллагаа болно. 

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд

11:00 цагт  Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тухай хэвлэлийн бага хурал. 

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Сэтгэл судлалын үндэсний төв, “Сэтгэлийн өнгө” гэр бүл судлалын төв, “Blue Ocean trade” ХХК-иас Хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.