Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung VR-аар хүүхэд төрөх явцыг харуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Samsung компани өчигдөр хүүхэд төрөх явцыг анх удаагаа Virtual Reality (хийсвэр бодит байдал) технологи ашиглан шууд дамжуулснаа зарлажээ.

Төрөх цаг нь болоод байсан ч нөхөр Жэсон нь Австралид ажлаар яваа Алисон Ларк бүсгүйд компаний зүгээс туслах санаачлага гаргажээ.

Өөрөөр хэлбэл хол байгаа нөхөр нь VR технологийн тусламжтай эхнэрийгээ төрөхөд нь хажууд нь байгаа мэт бүгдийг 360 градус харах юм.

 4,000 миль (6.4 мянган км) зайнд байгаа хосуудын амьдралын чухал үйл явдлыг шинэ технологийн тусламжтай холбож өгсөн нь үнэхээр сайхан хэрэг болжээ.

 

Эх сурвалж: The Next Web