Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сүүдэртэй тал: Интернэт кафед амьдрагсад

ikon.mn
2015 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Япон оронд амьдрахад тун хүнд. Тогтмол цалингаар амьдардаг жирийн хүмүүс, цагийн ажилчид байр авах боломжгүй тул Интернэт кафед удаан хугацаагаар амьдардаг аж.

“Нет кафе дахь цагаачид” нэртэй 10 минутын баримтат кинонд 24 цагийн интернэтэд холбоотой дөрвөлжин хайрцганд амьдрагсдын тухай үзүүлжээ.

Шихо Фукадагийн энэ кинонд өндөр хөгжилтэй Япон орны сүүдэртэй талын нэг хэсгийг дэлгэж харуулжээ.

Найруулагч Фукуда нь цуврал байдлаар Япон орны амьдралын бараан талыг харуулдаг юм. Өмнө нь тэр хэт олон цагаар ажилладаг оффис ажилтнуудын тухай, мөн орон гэргүй өндөр настнуудын тухай бүтээл хийж байжээ.