Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дисней "Frozen 2" хүүхэлдэйн киног бүтээж буйгаа зарлалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Уолт Дисней компанийн удирдлагууд "Frozen" хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийг хийх болсноо албан ёсоор зарлалаа. Саяхан тэд компанийн албан ёсны твиттер хаягаараа дамжуулан "Дисней Анимейшний зүгээс Frozen 2-ыг хөгжүүлж байна" хэмээн жиргэжээ.

Элса, Анна, Свен цаа буга, цасан хүн, Кристофф нарыг ахин бүтээхээр киноны эхний ангийн найруулагч Крис Бак, Женнифер Ли нар ажилдаа оржээ. Гэхдээ одоогийн байдлаар киног олны хүртээл болгох хугацаа тодорхой болоогүй байна. 

Харин "Frozen Fever" богино хэмжээний кино Диснейгээс гаргасан "Үнсгэлжин" киноны өмнө театруудаар гарч эхлээд байна.

2013 онд бүтээгдсэн "Frozen" хүүхэлдэйн кино нь үзэгчдийг хамгийн их байлдан дагуулж, ашиг орлогоороо тэргүүлсэн кино болсон билээ.

Мөн Оскарын шагналыг шилдэг анимейшн, шилдэг дуу төрлөөр хүртсэн юм.

 

Эх сурвалж: BBC