Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын цагийн өөрчлөлтийн хэрэгжилтийг шалгана

www.ulaanbaatar.mn
2015 оны 3 сарын 13
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” дугаар захирамж гаргасан. Цагийн өөрчлөлтийг 2015 оны хоёрдугаар сарын 16-наас эхлэн мөрдөж эхэлсэн билээ.

Харин Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх  цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын удирдамж гаргалаа.

Удирдамжаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ажиллана.

Энэ ажлын хүрээнд: 

  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Боловсролын газар нийслэлийн төвийн зургаан дүүрэгтэй хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд дагаж мөрдөж байгаа байдлыг шалган, зөрчиж буй байгууллагуудын судалгааг гаргаж боловсролын байгууллагын багш ажилчид, эцэг эхчүүдэс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авна.
     
  • Харин Нийслэлийн Замын цагдаагийн газар ажил эхлэх, тарах үеийн замын хөдөлгөөний нягтралын одоогийн байдлыг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцно.
     
  • Мөн Нийслэлийн Тээврийн газар ажил эхлэх, тарах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал, гарсан өөрчлөлтийг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцох юм.

Байгууллагууд өөрт хамаарах ажлын чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын дүн мэдээг нэгтгэн, хяналт шалгалт дууссанаас хойш гурав хоногийн дотор Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэгт мэдээлнэ. Мөн цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах ажээ.