ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлжээ. Үүнд:
Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Капитрон, Худалдаа хөгжил, Голомт, Ариг, Хаан, Капитал, Чингис хаан, Улаанбаатар хотын банк, Хас зэрэг есөн банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн байна.
Харин Капитрон, Худалдаа хөгжил, Голомт, Ариг, Хаан, Чингис хаан, Улаанбаатар хотын банк, Хас зэрэг найман банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!