“Босоо хөх Монгол” ТББ-ыхан маргааш өглөөнөөс эхлэн 09:00-22:00 цагийн хооронд Үндэсний түүхийн музейн урд суулт хийхээр болжээ. Дуусах хугацаа нь тодорхойгүй бөгөөд өдөр бүр дээрх цагт суулт хийх аж.
“Босоо хөх Монгол” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ц.Баяраа “Чингэлтэй дүүрэгт суулт зарлах тухай албан бичиг өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна. Маргааш өглөөнөөс эхлэн, өдөр бүр 09:00-22:00 цагийн хооронд суулт зарлана. Ерөнхийлөгчийг огцрохыг дэмжиж байгаа хүмүүсийн гарын үсгийг цуглуулах юм. Чингэлтэй дүүргээс ямар нэгэн хариу ирнэ гэж найдаж байна.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах саналыг Үндсэн хуулийн Цэцэд тавьсан” гэлээ.
Тэд Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж, санал бодлыг нь сонсох юм байна. Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоосон тохиолдолд УИХ асуудлыг авч хэлэлцээд нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар шийддэг. Гэсэн хэдий ч тэдний санаачилгад иргэдийн дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!