Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Авто зам, гүүр, замын байгууламжийн ашиглагч, зорчигчдын анхааралд

ikon.mn
2015 оны 3 сарын 12
iKon.MN

-Сэрэмжлүүлэг-

Энэ өвлийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад харьцангуй дулаан жил болж байна.

Өнгөрсөн онд  нийтдээ долоон иргэн мөс цөмөрсний улмаас амь насаа алдсан байна. Иймээс хаврын улирал эхэлж, газрын гадаргын цасан бүрхүүл, гол, нуурын мөс хайлах, мөсний зузаан багасах, шар усны үерийн улмаас иргэд амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх, анхааруулах арга хэмжээг тухайн орон нутгийн авто зам, гүүр, замын байгууламжийн эзэмшигч, ашиглагч байгууллагын зүгээс авах, зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

  1. Төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудад зам, гүүр, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэх, үзлэг шалгалтыг хийх, шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах;
     
  2. Аймаг, орон нутгийн захиргааны төв байгууллагаас тухайн нутаг дэвсгэрт байршилтай орон нутгийн чанартай авто зам, гүүр, замын байгууламжуудыг паспортжуулж, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийж,  ашиглалт хариуцагчийг тодорхой болгож, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
     
  3. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, аймгуудын дэд бүтэц хариуцсан байгууллагууд зорчигч тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөлийг хангуулах арга хэмжээг авхуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;
     
  4. Бүх гүүрүүдийн тооцоот даацыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээг холбогдох стандартын дагуу байршуулах;
     
  5. Гүүрийн ашиглалтын байдалд хяналт шалгалтыг гүйцэтгэж, шаардлагатай мэдээлэл, баримтыг тухайн байгууламжийн холбогдох хариуцагч байгууллагад хүргүүлж, “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын техникийн шаардлага”-ын дагуу зохих арга хэмжээг авхуулах;
     
  6. Авто замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, том жижиг хэмжээний хатуу болон зөөлөн материалын хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал голдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдрилын доторх гүүрийн тулгуур, урсгалын хурднаас хамааруулан норм дүрэм, стандартын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтад орохоор байвал шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах;
     
  7. Зорчигч, тээврийн хэрэгсэл батлагдсан замын маршрутаар зорчиж, голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар нэвтрэхгүй байх, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчих;
     
  8. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл байдал нь шаардлага хангаагүй, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг холбогдох байгууллагууд авч хэрэгжилтийг хангуулан ажиллах шаардлагатай байна.

    Эх сурвалж: МХЕГ