Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

690 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ноот бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2015 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Япон Улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн ноот бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Гадаад Хэргийн Яаманд боллоо. 

Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар уг ноот бичигт гарын үсэг зурснаар 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд тусламж болгох өгөхөөр болж байгаа аж. Эдгээрт үзмэр ариутгах, цэвэрлэх төхөөрөмж, чийгшүүлэгч, чийг бууруулагч, гүн хөлдөөгч зэрэг багтаж байгаа юм.    

Уг төсөл нь Монголд Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих 25 дахь төсөл бөгөөд, өнөөг хүртэл Монгол Улсад нийт нэг тэрбум 560 сая орчим иен буюу 25.7 тэрбум орчим төгрөгийн Соёлын ерөнхий буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Японы Засгийн газар Соёлын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг ашиглан Монголын соёл, дээд боловсролыг дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаагаа арга хэмжээний үеэр Элчин сайд Т.Шимизү мэдэгджээ.  

Эх сурвалж: ГХЯ