Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Жордан тэрбумын хөрөнгөө хаанаас олж бас юунд зарцуулдаг вэ?

Б.Дөлгөөн
2015 оны 3 сарын 3
iKon.MN

Хөрөнгийн хэмжээ нь тэрбум долларын босгыг давж Америкийн 513 дахь тэрбумтан болсон Майкл Жорданы амьдралын хэв маягаас цухас танилцуулая.

 

- Жордан - Леброн, Коби зэрэг одоо тоглож байгаа супер од тоглогчдоос их орлого олдог.

 

 

Спортын хувцасны Nike компаниас л гэхэд жилд 100 сая доллар олдог.

 

 

NBA –с тоглогчийн хувиар авсан нийт цалин 90.2 сая доллар. Хэдий түүний тоглогчийн карьер дууссан ч олж буй орлого нь супер од тоглогч байх үеийн орлогоос хэд дахин их. Тоглогчийн карьер нь дууссаны дараа дампуурлаа зарласан олон тамирчин байдаг. Харин Жордан жинхэнэ бизнесмэн хүн аж. Тэрбээр дэлхийн 1741 дэх тэрбумтан болсон байна.

 

 

- Түүний дийлэнх хувьцааг нь эзэмшдэг NBA -ийн Шарлотт Хорнеттс багийн өнөөгийн үнэ 725 сая ам.доллар. 2010 онд Шарлотт Хорнетс багийг 275 сая ам.доллараар худалдаж авч байсан. 

 

 

Жордан Hanes, 2KSports болон бусад брэндүүдээс сурталчилгааны нэмэлт орлого олдог.

 

 

- Жордан хувьдаа тийрэлтэт хөдөлгүүрт онгоцтой. Онгоцон дээр түүний Air Jordan лого байрладаг ба онгоцны дугаар нь түүний өмсгөлийн дугаар (23), NBA –ийн аварга (6) тооноос бүтсэн байдаг.

 

 

- Флоридад байрлах мөрөөдлийн байшингаа бариулахын тулд 12.8 саяыг зарцуулсан. Бас Шарлоттын ойролцоо 2.8 саяын үнэтэй харштай. Мөн түүний Чикаго дахь байр 29 саяар үнэлэгдэн шинэ эзнээ хүлээж байгаа.

 

 

-Гольф бол түүний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг. Тэрээр гольф тоглохдоо унадаг Air Jordan лого бүхий хувийн машинтай. Мөн өөрийн гэсэн гольфийн талбай бариулах гэж байгаа.

 

 

Жордан гадаад улс оронд аялахдаа хамгаалалтын багтай явдаг. Учир нь түүний шүтэн бишрэгчид одоо ч дэлхий даяар бий.

 

 

Жордан дэлхий дээрх хамгийн тансаг завьнуудын нэг Mr. Terrible –г түрээслэж зугаацдаг. Завь түрээслэх үнэ 7 хоногийн ~ 200,000-230,000 доллар байдаг.

 
 

- Жордан анхны эхнэрээсээ салж Куба-Америк загвар өмсөгч Yvette Prieto –той гэрлэсэн.

 

- Жордан одоо 52 настай ч спортоор хичээллэсэн хэвээрээ. 2013 онд тэрээр сагсан бөмбөг тоглож байх үеийнхээ жинд (~99 кг) очих оролдлого хийж байсан.

 

 

- ESPN -д өгсөн яриандаа Жордан Bejeweled тоглоом тоглох дуртай. 100 үеийг давж байсан тухайгаа ярьсан байдаг.

 

- Жорданы тоглогчийн дараах амьдралын хэв маяг зарим тоглогчид “халдварлаж” эхэлсэн. Ж: Кевин Гарнетт Минесотта Тимбервулвес багийг худалдаж авах тухай яригдаж байна.

 

Эх сурвалж: BI