Дэлхийн загварын акулуудын нэг Dolce & Gabbana 2015-2016 оны хавар намрын загварын шоугаа өчигдөр зохион байгуулжээ. Загварын шоуны үеэр танилцуулсан Viva la Mamma коллекц дэлхийн өнцөг булан бүрт буй сая сая бүсгүйчүүдийн сонирхлыг татсан юм.
Сарнай цэцгэн хээ, гар зураг, тод ягаан, цайвар ногоон, цэнхэр өнгө гээд хүүхэдлэг хэрнээ ажил хэрэгч төрхийг бүрдүүлсэн даашинзнуудыг тэд урлажээ.
Үүнээс гадна энхрий охинтойгоо ижилссэн, бяцхан хүүхэд тэвэрсэн, жирэмсэн моделиуд загварын тайзан дээр D&G-ийн бүтээлүүдийг амилуулснаараа онцлог юм.
Гэрэл зургийг: Vogue



Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!