Хоёрдугаар сарын 27-ны Баасан гарагт Кремлийн ойролцоо буудуулж амиа алдсан Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовын дурсгалыг хүндэтгэж олон мянган иргэд өчигдөр Москва хотын төвд тайван жагсаал хийжээ.
Тайван жагсаалд оролцогчид түүний хөрөг, улсынхаа далбаа зэргийг гартаа барьсан байв. Жагсагчид "Тэр эрх чөлөөт Оросын төлөө тэмцэж байсан. Тэр бидний ирээдүйн төлөө тэмцэж" байсан гэсэн бичигтэй туг барьж Немцовын амиа алдсан гүүрэн дээгүүр алхсан байна.
Гэрэл зургийг: Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!