Өчигдөр Испаний Барселона хотод болж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр Самсунг корпораци хоёр шинэ гар утсаа танилцууллаа.
Galaxy S6 ба S6 Edge загварууд нь адилхан 5.1 инч Quad HD (2560x1440) Super AMOLED дэлгэц, 577 ppi цэгийн нягтралтай, дөрвөн цөмт процессортой, 3GB DDR-4 шуурхай санах ойтой, 32, 64, 128 GB storage санах ойтой гарах гэнэ.
Арын камер нь 16 Megapixel, f/1.9 үзүүлэлттэй бол нүүрэн талын камер нь 5 Megapixel, f/1.9 байх ажээ.
Эдгээр нь Samsung-ийн анхны металл хийцтэй гар утас болж байгаагаараа онцлог. Мөн хурууны хээ уншигч нь урьдынхаас илүү найдвартай ажилладаг болсон ба зарим ажиглагчид iPhone-ыхтой ижил түвшинд хүрсэн гэж үзэж байна.
S6 Edge загварын хувьд хоёр тал руугаа нугарсан өвөрмөц дэлгэцтэй.
Хоёр загварын хувьд хийгдсэн өөр томоохон өөрчлөлтүүд нь нэмэлт санах ойн үүргүй, бас баттерейг нь солих боломжгүй болгожээ.
Өөрөөр хэлбэл эдгээр загварууд нь iPhone-той нэлээд төстэй болсон байна.
Програм хангамжийн хувьд томоохон өөрчлөлт хийж илүү энгийн, хэрэглэхэд хялбар болгожээ.
Android Lollipop системтэй тул Material Design дээр бүх программаа хөгжүүлсэн байна.
Galaxy S6, S6 Edge гар утаснууд нь Дөрөвдүгээр сарын 10-наас дэлхийн 20 улсын зах зээлд борлогдож эхэлнэ.
Өнгөний хувьд S6 нь цагаан, хар, алтлаг, хөх өнгөтэй байх бол S6 Edge нь эдгээр өнгөнүүдээс гадна ногоон өнөгтэй байх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
|