
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсон талаар мэдээлэл хийлээ.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Үзлэг оношилгоо хуваарийн дагуу үргэлжилсээр байдаг ч манай иргэд тавдугаар сарын сүүлээр л бүгдээрээ автомашинаа оношилгоонд оруулах болж оношилгооны төвүүдийн ачаалал ихэсдэг.
Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа.
Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
Захирамжийн дагуу нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдана.
Энэ жилдээ оноогдсон сард оношилгоондоо багтаж ороогүй тохиолдолд торгууль шийтгэл байхгүй хэдий ч иргэддээ заасан хугацаанд оношилгоондоо орж хэвшээрэй хэмээн уриалмаар байна” гэлээ.
Иргэд автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан татвараа төлөх нь хугацаа дуусахаас өмнө банкууд, оношилгооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах юм байна.

Нийслэлийн татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Батболд “Манай байгуулагын зүгээс иргэдийн татвар төлөх нөхцөлийг хөнгөвчлөх талаар олон ажлыг зохион байгуулж байгаа.
Өмнөх жилүүдэд зөвхөн Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулдаг байсан бол Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхтэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудтай хамтран автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангасан" гэлээ.
Энэ жилээс автотээврийн хээргслийн бааз цэгцлэх ажлыг зохион байгуулж, эвдэрсэн, цаашид ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааг хялбаршуулсан байдлаар хийх юм байна. Ингэхдээ олон жил оношилгоонд ороогүй эвдэрсэн автомашиныг торгуульгүй оношилгоонд оруулах ажээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
|
Д/д |
Дүүргүүд |
Байршил |
Хугацаа |
Цагийн хуваарь |
|---|---|---|---|---|
|
1 |
Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар |
Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
2 |
БГД-ийн хяналтын үзлэг оношилгооны байр |
БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00 |
|
3 |
БЗД-ийн хяналтын үзлэг оношилгооны байр |
БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалын байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
4 |
СХД-ийн хяналтын үзлэг оношилгооны байр |
СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30 |
|
5 |
Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс |
СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-17.30 |
|
6 |
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс |
ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
7 |
Баянгол дүүргийн татварын хэлтэс |
БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
8 |
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс |
БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлтсийн байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
9 |
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс |
СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
10 |
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс |
ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
11 |
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс |
ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхгийн байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
12 |
Налайх дүүргийн татварын хэлтэс |
Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
13 |
Багануур дүүргийн татварын хэлтэс |
Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
|
14 |
Багахангай дүүргийн татварын хэлтэс |
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд |
2015.01.01- 12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!