Дөрвөн жилийн үерхлийн дараа дуучин Лэди Гага, жүжигчин Тэйлор Кинни нар сүй тавьжээ.
Поп од бүсгүй өөрийн инстаграм хаягтаа зүрхэн хэлбэртэй том шигтгээтэй сүйн бөгжнийхөө зургийг тавьж олонд ил болгосон аж.
Тэрбээр "Энэ зүрхийг тэр надад Валентины өдөр өгсөн. Би ТИЙМ гэж хариулсан" гэжээ.
Хосууд харилцаагаа олон нийтээс харьцангуй нууц байлгадаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!