Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдрийг битүүний өдөр хэмээн нэрийдэж энэ өдөр битүүлэх ёс үйлдэн сар шинийн тавгийн идээгээ засдаг уламжлалтай.
Эдгээрийн нэг болох алаг мэлхий өрөх тоглоомыг монголчууд эрт дээр үеэс битүүний үдэш хүүхэд багачууд, томчуулын хамтаар тоглож ирсэн сайхан уламжлалтай билээ. Эл тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг.

Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Ийнхүү “Алаг мэлхий” нь нийт 108 шагайнаас бүрддэг байна.
Ингээд алаг мэлхийгээ өрж хонуулаад шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж, буцаан авч тоглодог.
Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг аж.
Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.
Эх сурвалж: shinelegmongol.wordpress.com, touristinfocenter.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!