Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гацууртын ордод төрийн эзэмших 20 хувийн саналыг дэмжсэнгүй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох асуудлыг шийдэх байсан боловч дэмжигдсэнгүй.

Уул уурхайн яамнаас Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших санал оруулж ирсэн юм. Гацууртын ордын  төрийн  эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. 

Үүнийг Гацууртын ордын төрийн эзэмших хувийг эсэргүүцэж байсан гишүүд алга ташин хүлээж авав. Харин УИХ-ын дарга “Гацууртын ордод төрийн эзэмших 20 хувийг гишүүд дэмжихгүй байна. Тиймээс төсөлдөө өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээсэн.

Уг тогтоолын төслийг  хууль санаачлагчид нь буцаалаа.