Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэ Ресурс” Зуунмод төслөө зарна

С.Болд-Эрдэнэ
2015 оны 2 сарын 17
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ.

Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ.

Нийт 4.8 сая долларыг бэлэн мөнгөөр, мөн өөрийн компанийн хувьцаанаасаа өгөх байдлаар Tian Poh Resources компани Зуунмод төслийн 51%-ийг эзэмших эрхтэй юм.

Гэхдээ төлбөр барагдуулах хугацаа зургаан жил байх бөгөөд тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд Зуунмод төслийг 100% эзэмших эрх нээлттэй юм байна.

Эхний ээлжинд 250 мянган долларыг “Эрдэнэ Ресурс” компанид шилжүүлсэн бөгөөд үүний 50 мянган доллар онцгой эрхийн төлбөр юм байна.

Уг хэлцэл Торонто болон Австралийн хөрөнгийн биржээс холбогдох зөвшөөрөл авсны дараа албан ёсных болох юм байна.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Resources компани нь Монголд:

  • “Амулет” ХХК,
     
  • “Хангайланд” ХХК,
     
  • “Мандал Өргөх” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд уг компаниуд нь нийт 10 хайгуулын 1 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Говь-Алтай, Өмнөговь аймагт зэс, алт, нүүрсний чиглэлээр хайгуул хийдэг аж.

Мөн тус компани өнгөрсөн онд Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийж байжээ.

Өчигдөр Tian Poh Resources компани хаалттай арилжааны хэлбэрээр нэмэлт хувьцаа гаргаж байгаагаа мэдэгджээ. Нийт 9 сая ширхэг хувьцааг 18 центээр үнэлж, үндсэндээ 1 сая 620 мянган ам.доллар босгож байгаа юм байна. Мөн шинээр гаргаж байгаа хувьцаа бүрт 2016 оны хоёрдугаар сард дуусах 20 центээр хувьцаа худалдан авах эрх дагалдуулж байгаа аж.

 

Зураг