Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өргөн барив.
Мөнгөн ус нь байгаль дэлхий дээр олон янзын хэлбэрт оршдог бөгөөд нүүрс, газрын түүхий тос блон шохойн чулуу, металлын хүдэр зэрэг түүхий эд, эрдсүүдэд агуулагддаг.
Иймээс Минаматагийн конвенцийн зорилго нь хүний үйл ажиллагаагаар үүссэн мөнгөн ус болон түүний нэгдлүүдийн үүсэл, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад чиглэж байгааг хуулийн төсөл санаачлагч хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!