• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганхуяг: Сайн ноён Намнансүрэнгийн нэрээр 80 орчим хөөрөг зарагдсан байдаг

Монголын мэдээ
2015 оны 2 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Монголчууд хөөргийг өргөн хэрэглэж ирсэн эртний уламжлалтай. Эдүгээ цагаан сарын баяр ойртож, хөөргөө зэхэж суугаа нь лавтай. Хөрөнгө мөнгөөр элбэг хангалуун зарим нь үнэ цэнэтэй ховор чулуугаар урласан хөөргөөр гангарна. Гэхдээ хөөрөг хэрэглэх ёс заншил янз бүр аж. Энэхүү хэрэглээнд сүүлийн жилүүдэд гажуудаж буй зүйл цөөнгүй. Эдгээрийн талаар Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” компанийн захирал, судлаач, хөөрөг урлаач Д.Ганхуягтай ярилцлаа.

-Та хэдэн төрлийн чулуугаар хөөрөг хийж байна вэ?

-Олон шүү. Барын нүд, шонхрын нүд, хувилгаан чулуу, хар хаш, цагаан хаш гэх мэт гадаадаас авчирсан чулуугаар хөөрөг хийдэг. Дотоодынх гэвэл тархи мана, чүнчигноров зэрэг чулуу бий.

Цагаан хашаар 90-ээд оны эхэн үед би 20-иод хөөрөг хийсэн. Тухайн үедээ 3-5 сая төгрөгөөр зарж байлаа. Одоо бол 100-гаас доошгүй сая төгрөгийн үнэтэй болсон.

-Хамгийн үнэтэй нь ямар чулуу вэ?

-Мэдээж чулуунууд дотроо алмаз хамгийн үнэтэй шүү дээ. Үнэ тогтооход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хатуулаг чанар, өнгө чухал. Хувилгаан өнгөтэй чулуу их үнэтэй.

Надад ийм чулуу хэдэн төрлөөрөө бий. Хувилгаан эрдэнэ, барын нүд, шар хувилгаан гэх мэт. Шүр бол зөвхөн манай Монголд л өндөр үнэтэй байгаа юм.

-Тэгвэл таны хийсэн хөөрөг их үнэтэй зарагдаж байгаа юм байна даа, тийм үү?

-Ченжүүд надаас авч яваад хоёр гурав нугалаад зарчихдаг байсан. Одоо би тэдэнд өгөхөө больсон. Зөвхөн захиалгаар л хийж байгаа. Урьдчилж хуш модоор хийсэн загварын дагуу хийдэг.

Монгол хөөрөгний онцлог гэвэл толгой өндөр, ул өргөн.

Хуучин загвараа нөгөө захиалсан хүндээ үзүүлж, засах зүйл байвал засаад дараа нь чулуугаараа урладаг юм. Монголынхоо үндэсний загвараар хийж байгаа. Одоогийн  манайхны барьж байгаа хөөрөгний ихэнх нь Манж, Хятадын загвар шүү дээ.

-Манай үндэсний загвар Манж, Хятадынхаас юугаараа ялгаатай юм бэ?

-Монгол хөөрөгний онцлог гэвэл толгой өндөр, ул өргөн. Хоорондоо загвараараа ялгаатай. Тухайлбал, хаан хөөргийг алтан ургийнхан барих жишээтэй. Дөрвөн талд нь дөрвөн хүчтэн сийлсэн хөөрөг л дөө. Мөн төрийн хар хүний хөөрөг гэж бий. Цэргийн жанжны хөөрөг, хатан хүний хөөрөг, ноёдын хөөрөг гэх мэт ялгаатай. 

Энэ чинь хүмүүсийн зэрэг дэвийг таниулдаг юм. Гэтэл одоогийн хүмүүс зөвхөн цагаан сараар тамхилах хэрэгсэл маягаар ашиглаж байна. Түүнчлэн хоорондоо баярхах арга хэлбэр болгодог болчхож. Эртний Монголчууд харин хөөргийг зэрэг дэвийн илэрхийлэл болгохоос гадна шүтээн болгож ашиглаж байсан.

-Хаан хүний хөөргийг ямар чулуугаар хийдэг байв?

-Хаан хүний хөөргийг ихэвчлэн хувилгаан чулуугаар хийдэг нь олон талын ач тустай байсан юм шиг байна лээ. Ер нь тамхийг 15-16 дугаар зуунд үүссэн гэдэг. Харин хөөрөг гэдэг нэр нэлээд сүүлд гарч ирсэн. 

Манайд хөөрөг 15-16 дугаар зууны үед байсан. 

Тэгвэл манайд хөөрөг 15-16 дугаар зууны үед байсан. Тангийн сав маягаар ашиглаж байжээ. Өөрөөр хэлбэл, хөөрөг дотроо тамхи хийдэггүй, амин дэм болох зүйлсээ хийдэг байсан юм билээ. Хожим нь Англиас тамхи орж ирээд хөөргөнд хийдэг болсон.

-Цагаан хаш ямар зориулалтын чулуу вэ?

-Цагаан хаш чулууг гоо сайхны зориулалтаар эмэгтэй хүн хэрэглэдэг байсан юм. Эрчүүд тархи мана, чүнчигноровыг голдуу хэрэглэдэг байж.

Эртний Монголчууд хөөргийг наймааны хэрэгсэл болгодоггүй байсан онцлогтой. Тухайн овог дотроо бол солилцдог байсан. Харин овгийн хооронд солилцдоггүй байсан гэдэг. Мөн эцгээсээ илүү явбал шинээр хөөрөг хийлгэж болдог байсан.

-Хуучны хөөргүүд одоо нэлээд үнэд орж байна уу?

-Хэзээ, хэн барьж байсныг нотлох боломж муутай. Наймаачид харин энэ хөөрөг хэд дүгээр зууных гээд л зарах гээд давхиад байдаг юм. Гэхдээ цөөн хэдэн хөөрөг бол нотлогддог л юм. Жишээ нь, Долгорсүрэн зааны барьдаг хар хаш гээд байдаг хөөрөг нь 18 дугаар зууных. Гэхдээ хар хаш бас биш, чулуужсан мод юм билээ.

Энэ хөөргийн үүх түүхийг би хөөж үзсэн чинь Манлай баатар Дамдинсүрэнгийнх байсан. Сайн ноён Намнансүрэн чүнчигноров, гартаам, тархи манаар хийгдсэн гурван янзын хөөрөгтэй байсныг би мөн судалж үзсэн. Гэтэл Намнансүрэнгийн нэрээр иймэрхүү 80 орчим хөөрөг зарагдсан байдаг. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг л юм болж байна. Харамсалтай нь хуучны эд зүйл бүхэн сайн чанартай байдаггүй.

-Яагаад, харин ч чанартай юм биш үү?

Үгүй ээ. Тухайлбал, хаш чулууг Оросууд дээр үед Хятад, Канад руу гаргаж байсан. Тэр үеийн уурхайн үлдэгдлээс манайх руу орж ирсэн чулуу харин чанартай байсан.

Харин одоогийн Оросоос оруулж ирсэн хаш чулуу уурхайн гүний чанартай чулуу биш. Монголд чулуу олборлох гүний уурхай хөгжөөгүй байна. Тиймээс олддог чулуу нь газрын хөрсний өнгөн хэсэгт нар салхинд чанар муудсан юмнууд л байгаа.

-Таны захиалагчид голдуу улстөрчид үү?

-Улс төр, бизнесийн гээд янз бүрийн хүмүүс ирдэг юм. Хүмүүс өөрт тохирсон хөөрөг гэж хайгаад яваад байдаг. Тэгэх хэрэггүй юм. Хөөргөө загварыг нь гаргуулаад өөртөө тохируулж захиалах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид миний хийж өгсөн нэг том цагаан хөөрөг бий. Миний хийсэн анхны хөөрөг. Тухайн үед би таван саяар хийж өгсөн. Одоо бол тэр хөөрөг лав 200 сая хүрэх байх. Хөөрөг бол өөрөө банк юм. Үнэ нь жилээс жилд өсөж байдаг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Газар ч мөн ялгаагүй. Үнэ нь тасралтгүй өсдөг өмч хөрөнгө юм шүү дээ.

-Та чулуугаа хаанаас авдаг вэ?

-Миний нэг Америк найз бий. Тэр чулуугаар маш гоё юм хийдэг. Нэг удаа би Америкт очиж түүний чулуугаар хийсэн гэрлийн чимэглэлийг харсан. Найз маань түүнийгээ нэг сая доллараар зарсан гэсэн Тэр л надад хааяа чулуу илгээдэг юм.

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.87] 2023/10/5
Энэ хүнийг олох хаяг мэддэг хүн бна уу
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.37] 2023/6/1
орчин үеийн хаш гээд буй цагаан өнийн зүйл нь үнэндээ хайлуулсан элсэн шил байгаа шүү болгоомжил
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.37] 2023/6/1
америкаас авсан чулуугаар хөөрөг хийж харагдаач худлаа хуцаад л
0 | 0 Хариулах
mongol bish gsn [112.72.13.143] 2015/2/19
khoorog bol yaahvee manjiin ed yum gedeg gehdee yaahav manai
0 | 1 Хариулах
Зочин [150.129.143.175] 2015/2/14
manjiin uyed orj irsen ed gee biz dee
0 | 1 Хариулах
Зочин [122.201.24.175] 2015/2/14
наад хэдэн өнгийн чулуунуудаар чинь яаадгийн хог
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.170] 2015/2/14
Hog hog. Neg muu chuluug tegj ih uneleh hereg ch baihgui.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.57] 2015/2/14
багаж зэвсэг сайжирч байхад үнэ унаж л таараа черт
0 | 1 Хариулах
mgl zaluu [103.26.195.212] 2015/2/13
khash chuluunii huvid bol novo nogoon hash bolood tsav tsagaan suun hash unetei gehdee delhiin zah zeel deer baigalaaraa baigaa hash chuluu 1kg ni 100 am.dol geed ta nar bodood uzeerei, tegeheer her unetei baih ve. khash chuluu hatuulgaaraa almaz nii daraa ordog almaz hatuulag ni 10 baihad khash chuluu 6-8 baidag yum.jinhene chanar iin khash chuluug hurts hutga uzuurtei yumaar zurj uzehed zuraas ch gardaggui gej todorhoilson baidag yum.tiimees khash chuluun buteegdehuun avahdaa jinhen huuramchiig ni hurts uzuurtei zuileer zurj uzej boloh uu gej asuuh heregteu, ezen ni zuvshuuruhgui bol ter hudlaa gesen ug, herev jinhene khash zarj baigaa bol ezen ni uuruu uuniig batlaj uzuuldeg gesen helegdeegui huuli baidag yum shuu.tiimees hii hooson huurugdsun uneer huurug bitgii avaarai
3 | 0 Хариулах
mgl zaluu [103.26.195.212] 2015/2/13
bi geology ch engineer hunii huvid huurugiig yaj uneleh talaar heden zuil hele.unendee bol manaid huurugnii une iig unen boditoor togtooh chadvartai hun alga yum shig sanagddag. huurug yagaad unetei baisan be geheer deer ued technology hugjuugui baisan ued neg huurug hiih gej uchnuun uddag barag heden sar jileer hiideg baij l dee, bituu chuluug dotor tald ni hundiilne gedeg ih ur uhaan shaarddag baij, tiim hetsuu zuil uchraas todorhoi hemjeegeer unduruur uneldeg baisan yum.odoo ued bol tsahilgaan urum ajilluulaad l heden honogt hundiileed ukhchihaj baina, tiim uchraas ene neg ih unelegdeed baih zuilgui, harin mash unetei chuluu ashiglaad mash nariin ur uhaan shaardsan siilber bolood unet alt metallaar chimeglej hiisen bol ternii unelgee nemegdeh ni oilgomjtoi.gehdee minii unelgeegeer bol mongold heden arvan saya, zuugaar unelegdeed baigaa huurgiig delhiin zah zeel deer avaachaad action d oruulahad za daa 10-20 000 dollaraas hetrehgui dee.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.15.106] 2015/2/13
Нэг л тийм хөөргийг рекламдсан маягаар яриад байх юм. Тэгээд ч хөөрөгний үүх түүх шал худлаа. Хөөрөг гэдэг зүйл манжийн дарлалын үеээр Монголд дэлгэрсэн гэж үзэж болно. Тухайн үед хүмүүс нэг нэгнийхээ гарын алгийг харахад юу хийдэг ямар хүн гэдэг нь илт мэдэгдэхүйц байдаг байсан юм гэнэ лээ. Тиймээс манж ноёд Монгол ноёдын гарын алгыг тольдох санаатай хөөрөг барих ёсыг Монголд дэлгэрүүлсэн
0 | 2 Хариулах
Зочин [203.98.95.207] 2015/2/13
ZOB ZUIL YARIJEE
5 | 0 Хариулах
мэдээ [210.160.35.61] 2015/2/13
Хүмүүсээ судлаач Ганхуяг биш шүү. Хөрөнгийн үнэлгээчин хн
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.225] 2015/2/14
ene chin harin jinhene garig anduuragch uu
0 | 3 Хариулах
Дорж [112.72.13.163] 2015/2/13
Энэ хүн чинь нөгөө Энхбаярыг муулаад байдаг судлаач Ганхуяг мөн үү. Мөн бол элдэвтэй л эр юм. Судалгааны бүтээлүүд нь бас их чамбай шүү.
0 | 1 Хариулах
Зз [66.181.161.10] 2022/9/8
Бишээ кк
0 | 0 Хариулах
Зочин [193.109.199.170] 2015/2/13
Hun hulhidaj hudlaa helj hoorog zardagguil bol neeh hunii durgui hurgeheer yum yariagguil bnda hun hulhidaj ner barij huuchnii enee teree gej hudlaa zardaguud n odoo ingeed l muulaad ehelj bgamdaa
4 | 0 Хариулах
Зочин [50.118.172.27] 2015/2/13
H
0 | 0 Хариулах
202,170,80,25 durakt [122.201.31.152] 2015/2/13
202,170,80,25 durakt Ene hun ooriigoo doviilgood bga zuil alga l bh shig bhiin naimaanii helbert orj bayarhah ed heregsel bolj bgaag buruu shur chuluug mongold l hoorogdood davruultsaniig ternees ulamjlal yos zanshil talaas n helsen bnshd chi ooroo hoorog baitugai yanjuur tamhichgui bgaadaa setgelgee karma 2 hooson helj bgaa ug utag iig chine harahad yumiig harah ontsog n dalii boltsgootson humuus ih boljee
6 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2015/2/13
shaana biz haha, bi l medne bi l chadna busad ni hudlaa gesen nokhor uu
3 | 4 Хариулах
Зочин [50.118.172.27] 2015/2/13
Chi xash nertei cagaan chylyygaa yne huurugdugj zarj ashig olj amidral axyigaa deeshlyyldeg oor hiij chadakh zyilgyi tatvar tulduggyi hyn bkh tiimyy
3 | 0 Хариулах