Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн олонх нь НЭГ дэх хариултыг СОНГОЛОО

Б.Ану
2015 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:08 2015/02/04

Ц.Мөнхтөр: Оюу Толгой болон том төслүүдээ эргэлтэд оруулья гэдэг санал дэмжигдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр  санал авч, дүнгээ танилцууллаа.

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 1515 1111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг хэрэглэгчдэд мессежээр илгээн санал авсан билээ. 

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр “Оюу Толгой” болон том төслүүдээ эргэлтэд оруулж, ханшаа тогтворжуулж, эдийн засгийн хүндрэлээс гарах. Нөгөөх нь төсвөө хумиж, бүсээ чангалаж ханшаа барих хоёр асуултад санал хурааж дууслаа. 

Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар тус санал хураалтыг зохион байгуулсан. Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг оператор дөрвөн компани үнэ төлбөргүй оролцож, амжилттай зохион байгуулж дууслаа. Өнөө өглөө 09:00 цагт дөрвөн оператор компани Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт битүүмжилсэн саналыг хүлээлгэж өгсөн. Хэрэг эрхлэх газар дүнг нэгтгэлээ. 

365,841 иргэн мессэжээр саналаа ирүүлсэн байна. Энэ бол харьцангуй боломжийн тоо гэж үзэж байгаа. Учир нь манай улсад 1.1 сая сонгуулийн насны иргэн байдаг. Үүнээс 60-65 хувь тогтмол сонгууль өгдөг. Тэгэхээр 365,841 иргэн гэдэг бол нийт сонгогчдын 50 гаруй хувь нь байгаа юм. 

Нэгдүгээр асуултын хариултыг 196,230 хүн сонгосон байна. Энэ нь нийт ирүүлсэн саналын 56.1 хувь гэсэн үг. Хоёр гэсэн хариултыг 132,778 иргэн буюу 43.9 хувь нь сонгожээ. 

Тэгэхээр иргэдийн саналаар “Оюу Толгой” болон том төслүүдээ эргэлтэд оруулж, ханшаа тогтворжуулж эдийн засгийн хүндрэлийг давъя гэдэг санал дэмжигдлээ

Тиймээс дараагийн арга хэмжээг Засгийн газар авна. Албан ёсоор иргэд санал өгөх ч ёстой биш, Засгийн газар саналын дүнг баримталж бодлого шийдвэрээ гаргах ч ёстой биш. Гэхдээ ард түмнээсээ асууя, хандлага ямар байна вэ гэдгийг тодорхойлоход энэ санал асуулга чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэлээ. Тэрбээр мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-“Оюу Толгой” болон өөр төслүүдээ эргэлтэд оруулна гэдэгт юу юу багтаж байна вэ?

-Бусад том төсөл гэдэгт мэдээж “Таван толгой” орж байгаа. Мөн судлагдаж байгаа, хийхээр төлөвлөж байгаа төслүүд орно. Том хурдын зам, цахилгаан станцын төслүүд бий. Олон жил яригдаж байгаа боловч эхэлж чадахгүй байгаа эдгээр төслийг ажиллагаанд оруулья гэсэн үг. 

-“Оюу Толгой”-н үйл ажиллагаа зогсоогүй, үргэлжилж байгаа. Тэгэхээр хэрхэн эргэлтэд оруулна гэсэн үг вэ?

-“Оюу Толгой”-н үйл ажиллагаа явж байгаа боловч зогсонги байдалд ороод хоёр жил болж байна. Тиймээс дахин хэлэлцээрт орж, аль аль талдаа ойлголцолд хүрч, эрчимжүүлэх талаар л ярьж байгаа юм. 

Ц.Жадамбаа: Нэг хүн хэдэн санал өгснийг мэдэх боломжгүй

Тус санал асуулгыг зохион байгуулсан Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газрын дарга Ц.Жадамбаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Санал асуулгыг явуулахад нийт хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-МТШХХГ-ын голлох байгууллага болох дөрвөн опретор компани Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай гэрээ байгуулж энэ ажлыг үнэ төлбөргүй зохион байгуулсан. Ингэсээр иргэд гар утаснаасаа мессэж явуулахад нэг ч төгрөг хасагдаагүй. Нэгжгүй байсан иргэд ч саналаа өгч байсан. Мөн зохион байгуулалттай холбоотой систем, үйл ажиллагааны зардлыг тухайн оператор компаниуд хариуцсан. 

-Нэг хүн 2-3 дугаар барьж байгаа. Тэгэхээр санал өгсөн 365,841 иргэн байна уу, эсвэл давхардсан тоогоор гарсан дүн үү?

-Засгийн газрын Хэрэг эрхлэг газартай гэрээ байгуулахад гарч болох эрсдлүүд гэдэг дээр хамгийн эхэнд яригдсан асуудал. Өнөөдөр 4.2 сая орчим сим карт зарагдсан байдаг юм байна. Үүнээс идэвхитэй хэрэглэгч 3.3 сая хүнд мессэж явуулсан. Өнөөдрийн бүртгэлтэй байгаа хэрэглэгчид 1-2 дугаар барьдаг. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй.

Тиймээс дугаар авсан хэрэглэгч бүрт мессэж очсон. Тэгэхээр нэг хүн хоёр дугаар барьдаг бол хоёр санал өгсөн байх боломжтой гэсэн үг. Хэн ямар утаснаас санал өгснийг мэдэх боломж байхгүй. Гар утас барьж байгаа насанд хүрээгүй хүүхдэд ч санал авах мессэж очсон. Мессэжийг хязгаарласан хэд хэдэн зүйл бий. Үүнд гадаадад байгаа хэрэглэгчид санал өгөөгүй. Интернетээр санал аваагүй.

Манай улсад байгаа гадаадын иргэдийг энэ системээс хассан. Нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 3-нд зарагдсан шинэ дугаарт мессэж очоогүй. Санал өгсөн 365,841 хэрэглэгчийн хэд нь давхар санал өгснийг харах боломжгүй

11:15 2015/02/04

Засгийн газраас албан ёсны мэдээлэл хийлээ

“2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүнгийн талаар Засгийн газраас албан ёсоор мэдээлэл хийлээ
.
2015 оны нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22.00 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 63833 буюу 17,45 хувь нь хүчингүй болсон байна.

Хүчинтэй санал болох 302008 иргэний 169230 буюу 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг сонгож,  132778 иргэн буюу оролцогчдын 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.

10:45 2015/02/04

Энэхүү санал асуулгад нийт 365,841 хүн оролцжээ. Үүнээс  63,833 нь хүчингүй болсон байна. 

10:26 2015/02/04

САНАЛ АСУУЛГЫН ДҮНГ МЭДЭЭЛЛЭЭ

Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан иргэдээс авсан билээ. 

Санал асуулгын дүнг яг одоо танилцуулж байна

Иргэдийн :

  1.  ""Оюу Толгой" болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох" гэдэг хариултыг 56.1 хувь сонгосон байна. 
  2.  "Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох" гэдгийг 43.9 хувь нь сонгожээ. 

Санал асуулгад хэчнээн хүн оролцсон болон бусад асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.