ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/04-НД НИЙТЛЭГДСЭН
Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг өнөөдөр 09:00-14:00 цаг хүртэл хаана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 4-нд төв талбай дээр Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангийн 3,333 сурагч унших арга хэмжээ болно.
Энэ үеэр сурагчдын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Д.Сүхбаатарын талбайн зүүн, баруун талын авто замын хөдөлгөөнийг 09:00-14:00 цагийн хооронд түр хязгаарлахаар болжээ.
Иймд иргэд, жолооч нарыг бусад зам, маршрутыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Иймд иргэд, жолооч нарыг бусад зам, маршрутыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
“Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсоор 9 дэх жилтэйгээ золгож байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
