Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Үндсэн Хуулийн шүүх өнөөдөр буюу Баасан гарагт тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг цэргийн дэглэм зарласантай холбоотой хэргийн улмаас огцруулах эсэх шийдвэрээ зарлах гэж байна.

Шийдвэрийг орон нутгийн цагаар 11:00 цагт зарлах юм.

Юн Сүк Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр улс орон даяар цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргасан нь Өмнөд Солонгосын нийгмийг төдийгүй дэлхий нийтийг цочроосон гэнэтийн үйл явдал байлаа. Гэвч парламент энэ шийдвэрийг нь хэдхэн цагийн дараа цуцалсан юм.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд үүнийг тойрсон үйл явдлууд Өмнөд Солонгосын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой хямрал үүсгэж байв.

Арванхоёрдугаар сарын дундуур сөрөг хүчин давамгайлдаг Үндэсний Ассамблей ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн эсэхийг мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Хэрвээ Үндсэн Хуулийн шүүх Юн Сүк Ёлыг хууль зөрчсөн гэж үзвэл албан тушаалаас нь огцруулж, 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй болно.

Харин хууль зөрчөөгүй гэж үзвэл тэр бүрэн эрхээ сэргээж, үргэлжлүүлэн ажиллах юм.

зураг
 

Үндсэн Хуулийн шүүх одоо найман шүүгчээс бүрддэг бөгөөд тэдний ядаж зургаа нь санал нэгдсэн тохиолдолд Юн Сүк Ёлыг огцруулна.

Энэ удаа Үндсэн Хуулийн шүүх 38 өдрийн дараа шийдвэрээ зарлаж байгаа нь Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийг огцруулахтай холбоотой хамгийн урт шүүх ажиллагаанд тооцогдож байна.

Өмнө нь ерөнхийлөгч Ро Му Хёныг 14, Пак Гюн Хэг 11 өдрийн дараа огцруулж байжээ.

Мөрдөн байцаагчид Юн Сүк Ёлыг нэгдүгээр сард баривчилж, гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хорьсон юм.

Өнөөдөр Үндсэн Хуулийн шүүхийн шийдвэрийг зарлах үеэр үймээн самуун гарахаас сэргийлж, Сөүл хотын төв замуудыг хаасан байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.158] Өчигдөр 1 цаг 7 минут
Монголдоо чинээлэг амьдралтай хүн солонгост очоод л улны хүн
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.39] 2025/4/4
Ким Жон Уныг Каддафи шиг цус нөжтэй нь хольж аймшигтайгаар тамлаж ал! Үхсэн хойноо нь ч бүү тайван нүд аниул!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.47] 2025/4/4
Цэргийн онц байдал бол өмнөдүүдийн хувьд зүрхэнд нь орчихсон зүйл. Харин умардуудын хувьд бол ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бэндийсэн муу гахайгаа Чаушеску шиг зайлуулах сайн шалтгаан байх болно.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.208] 2025/4/4
АНУ ахын дуулгавартай дүүгийн хажууд хойд солонгос бол үндэсний язгуур эрх ашигаа гаднын түрэмгийллээс хамгаалж чаддаг солонгосоороо үлдсэн цор ганц солонгосын төлөөлөл улс даа хятадын автономит тойргийн хятадуудыг эс тооцвол чам мэт манкурт боолууд ер нь юу мэдэхэв яриад ч нэмэргүй тархины тураал анхдагч хэрэгцээний юм шүтсэн маанаг амьтад
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.40] 2025/4/4
Тэгвэл тэр хойд солонгостоо очиж ноормын хүнсээ ид
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.108] 2025/4/4
Язгуур эрх ашгаа ч хатдаа оростой нэг хөнжилд орчоод байхад чинь
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.109] 2025/4/4
Нарцисист Нараг эргүүлэн татаачээ нам нь
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.17] 2025/4/4
Шийдэгдсэн.Хуультай орон.Бөөлжсөн бөөлжсөө долоодоггүй орон
0 | 0 Хариулах
Харин тийм [59.153.114.43] 2025/4/4
Хойд солонгос нь бол бөөлжсөө байнга буцааж залгиж байдаг улс
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.61] 2025/4/4
Эд нар бид нарыг бодвол асуудлыг шийдэж чаддаг.нэгдэж чаддаг тэмцэж чаддаг юм байна лээ.харин энэ оронд манайд байдаг шиг 2 нүүрт дүлзэнгүүд нь арай бага байдаг бололтой ккк
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.43] 2025/4/4
Манайх Хойд солонгосоос нь хамаагүй дээр
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.43] 2025/4/4
Цэргийн эргэлт бол өмнөдүүдийн хувьд зүрхэнд нь орчихсон зүйл. Харин умардуудын хувьд бол ганцаараа идээд таргалсан гахайг нь зайлуулах сайн шалтгаан байх болно.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.17] 2025/4/4
Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, жагсч чаддаг, нэгдэж чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчилалаа хамгаалж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй, тархиа угаалгачихсан хамгийн усан тэнэг ард түмэн.
1 | 2 Хариулах
Зочин [109.70.100.4] 2025/4/4
Нацист алиалагч Зеляг дагаж далдганасан бүхний карьер дуусдаг нь тавилан юм даа, ккк
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.170] 2025/4/4
🇷🇺🐷💩🖕
2 | 3 Хариулах
Зочин [133.106.32.181] 2025/4/4
Puting dagasan orkuud tsonhoor userch chad hiideg ni tavilan ymdaa
1 | 3 Хариулах
Харин тийм [202.126.90.17] 2025/4/4
Юн ерөнхийлөгч болчихсон гээд өөрийгөө нээх их юманд бодчихсон. Парламентын засаглалтай улсад ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал ш дээ. Зеля ч яахав ард түмнийхээ уур хилэнг хүргэхгүйн тулд яаж алиалахаа маш сайн мэддэг.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.43] 2025/4/4
Еврей хүн юу гэж нацист байдаг юм.
1 | 2 Хариулах