Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өгье гэвэл ганцаасаа...

ikon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалай. Тэрбээр Монгол орныхоо баруун 15 аймгийн 210 сумаар нийт 6200 км унадаг дугуйгаар амжилттай  аялаад  ирсэн.  

Бага насандаа өнчирч хоцорсон ч гэсэн хөгжлийн бэрхшээлээ мартаж, мөрөөдлийнхөө төлөө эрсдэлтэй алхам хийж, хичээн зүтгэж, шаргуу хөдөлмөрлөж яваа тэрбээр  нурууны хүнд мэс засалд орж байгаа  О. Ундрал охинд  100.000 төгрөг хандивлаж,  чин сэтгэлийн бэлэг, захидлын хамт өгчээ.

"Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо" гэж дээдэс минь цэцэлсэн байдаг.  Нинжин сэтгэлтэй хүн мөнгөөр биш сэтгэлээр баян байдгийг сонсголын бэрхшээлтэй дугуйчин залуу Ч.Мөнгөндалай харууллаа.

Алс баруун хязгаарт явахад нь хэсэг танхай залуус зодсон, аялаад иртэл гэрийг нь хулгай тоносон байсан гээд өөрт нь зовлон бэрхшээл зөндөө ч Мөнгөндалай бяцхан Ундралд сэтгэлийн хандиваа харамгүй сэтгэлээр өгсөн юм.