Өмнийн говийн бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, шороон замаар тээвэрлэлт хийлгэхгүй байх, хатуу хучилттай тусгай зориулалтын авто замын ашиглалт, тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах, Монгол Улсад мөрдөж байгаа тусгай зориулалтын замаар тээвэрлэлт хийх стандартыг хэрэгжүүлэх нь уул уурхайг тойрсон тулгамдсан асуудлын нэг юм.
Бүс нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан Монгол Улсын эрдэс баялгийн экспортыг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишгийг тогтоох зорилгоор“Эрдэнэс Монгол” ХХК-аас санаачлан “Монгол тээвэр нэгдэл”-тэй хамтран Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон тухайн бүс нутагт нүүрсний тээвэр эрхлэгч 50 гаруй аж ахуйн нэгжүүдийг оролцуулан “Говийн эмзэг байгалаа хамгаалж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын авто замаар эдийн засгийн үр ашигтай тээвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2015 оны нэгдүгээр сарын 23-нд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд оролцогсод байгаль орчинд ээлтэй, осол, аюулгүй тээврийг бий болгох зорилгоор зам эзэмшигч болон зам ашиглагч нарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал гэдгийг тэмдэглэж, нүүрсний бүх тээврийг хатуу хучилттай замаар хийх, шороон замаар тээвэр хийх асуудлыг бүрмөсөн зогсоох асуудлаар хамтран ажиллаж, нүүрсний тээврийг хатуу хучилттай зориулалтын авто зам, тээврийн хэрэгслээр хийхээр ярилцаж, хамтран ажиллахаар болов.
Тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс Төр засгийн эрх бүхий байгууллага болон авто зам эзэмшигчээс дараах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Уриалга гаргасан бөгөөд тус уриалгад:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!