Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолджээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ 22-23-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Нарны зам дагуу байрлах “Жаст ойл” шатахуун түгээгүүрийн урд замд Т.Приус маркийн автомашины жолооч эмэгтэй С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хашлага давж, гэрлийн төмөр шон мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Ослын улмаас тухайн автомашин дотор хамт зорчиж явсан 30 настай иргэн эрэгтэй Х нь амиа алджээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, өөрийн болон зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгэж хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна.

Бид бүгд л замын хөдөлгөөнд оролцогч болдог тиймээс хэн ч таамаглан мэдэх боломжгүй осол аваараас урьдчилан сэргийлэх  ганцхан боломж бол та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн заалтаа мөрдөх явдал юм.