Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн цахим төлбөр, тооцооны модулийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Гаалийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр гаалийн цахим төлбөр тооцооны модулийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. 

Тус модулийг нэвтрүүлснээр гадаад худалдаа эрхлэгчид гаалийн татвар, хураамжтай холбоотой төлбөр тооцоог өөрийн биеэр банк дээр очиж хийх шаардлагагүй болох бөгөөд төлбөрийн карт болон харилцагч банкныхаа бусад төлбөр тооцооны хэрэгсэл, үйлчилгээг ашиглан төлбөрийг цахим хэлбэрээр барагдуулах бололцоотой болох юм. 

Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчдийн татвар төлөхөд банкан  дээр зарцуулдаг хугацаа хэмнэгдэж, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа илүү түргэн шуурхай болох ач холбогдолтой.

Дээрх цахим төлбөр тооцооны модулийг нэвтрүүлэх асуудлаар Гаалийн ерөнхий газар, Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Монголын банкуудын холбоотой хамтран Tөр, хувийн хэвшлийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.