Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Элэг өвчилдөг ч, өвддөггүй дүлий эрхтэн

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

-Эмч зөвлөж байна-

  • Эрүүл хүний элэг хүрэндүү өнгөтэй байдаг бол Циррозоор өвдсөн хүнийх тод шар өнгөтэй болдог.
     
  • Элэгний энэ өвчнийг “Цирроз” гэж нэрлэдэг.
     
  • Цирроз гэдэг нь “нимбэгэн шар" гэсэн утгатай Грек үг ажээ.
     
  • Орчин үеийн Анагаах ухаан, “Элэгний эрүүл эс холбогч эдээр солигдон, бүтэц алдагдахыг элэгний цирроз гэнэ” хэмээн тодорхойлдог.

“Цирроз” юунаас үүдэлтэй вэ?

Элэгний цирроз өвчин үүсэх хоёр гол хүчин зүйл байдаг. 

Үүнд:

Нэгдүгээрт: Вирусийн гаралтай шар өвчин. Тэдгээрийн дотроос В,С гепатит хамгийн эрсдэлтэй. Хүүхэд байхдаа элэгний В гепатит буюу “шарлаж” байсан хүмүүс циррозоор өвдөх эрсдэл өндөр байдаг. 

Хоёрдугаарт: Согтууруулах төрлийн ундаа ялангуяа хатуу архийг байнга хэтрүүлж хэрэглэх явдал. 


Циррозоор өвчлөх эрсдэлүүд:

1. Химийн элдэв хорт бодисууд

2. Удаан хугацаагаар шарлалт өгсөн, цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчлөл

3. Дархлалын тогтолцооны хямрал

4. Удамшил

Циррозын үед өвдөлт байдаггүй учраас мэдрэгдэх шинж тэмдэг гэхээр юм байдаггүй. Хааяа биеийн хүчний ажил хийж хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх мэт зовиур илэрдэг.

Элэг бол дүлий эрхтэн учраас хүчтэй өвддөггүй. Үүнийг хүмүүс тэр бүр анзааралгүй өвчнөө хүндрүүлдэг.

 

 

Зураг