16:12 2015/01/23
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.1 хувийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хүлээж авлаа.
Ингэснээр дэд сайдууд хэвээр үлдэх боллоо.
12:06 2015/01/23
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэд сайдуудыг цомхотгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө эхлээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн байна.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд нэгэнт дэмжсэн байхад дахин байнгын хороогоор хэлэлцэж, санал хураасан нь хууль зөрчсөн явдал. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхийг зөрчиж байна" гэсэн юм.
Энэ асуудлаас болж өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр багагүй маргаан дэгдэв.
Ингээд Дэд сайдын албан тушаалыг цомхотгох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж байнгын хороо үзсэн тул энэ асуудлыг УИХ-ын чуулганаар дахин хэлэлцэх болж байна.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар оролцсон юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ оны төсвийн тодотголоо хурдан баталж болдоггүй юм уу. Төсөв тойрсон популизм явж байна. Өнөөдөр эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй. Наад популизм чинь хэтэрлээ, Ч.Сайханбилэг ээ” гэв.
09:06 2015/01/23
Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хэлэлцэхээр болсон учир түр завсарлага аваад байсан юм. Ингээд Төсвийн байнгын хороо хуралдаж дууссаны дараа чуулганы хуралдаан үргэлжилж, байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар:
Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсны дараа байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав.
Санал хураалтын явцад урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд:
Мөн урсгал зардал бууруулах саналын хүрээнд, улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад албан томилолт, дотоод албан томилолт, тойрогт ажиллах зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг тус бүр 5 хувиар бууруулж, нийт 467.2 сая төгрөгөөр урсгал зардлыг бууруулах санал дэмжлэг авлаа.
Түүнчлэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулсан.
Тухайлбал,
Мөн Нийгмийн даатгалын сангийн 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон Хүний хөгжил сангийн 2015 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулав.
Санал хураалтаар:
Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төсвийн тодотголыг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд засвар хийлгэхээр шилжүүллээ.
Дараа нь “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
12:06 2015/01/23
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэд сайдуудыг цомхотгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө эхлээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн байна.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд нэгэнт дэмжсэн байхад дахин байнгын хороогоор хэлэлцэж, санал хураасан нь хууль зөрчсөн явдал. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхийг зөрчиж байна" гэсэн юм.
Энэ асуудлаас болж өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр багагүй маргаан дэгдэв.
Ингээд Дэд сайдын албан тушаалыг цомхотгох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж байнгын хороо үзсэн тул энэ асуудлыг УИХ-ын чуулганаар дахин хэлэлцэх болж байна.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар оролцсон юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ оны төсвийн тодотголоо хурдан баталж болдоггүй юм уу. Төсөв тойрсон популизм явж байна. Өнөөдөр эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй. Наад популизм чинь хэтэрлээ, Ч.Сайханбилэг ээ” гэв.
16:12 2015/01/23
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.1 хувийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хүлээж авлаа.
Ингэснээр дэд сайдууд хэвээр үлдэх боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!