Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Хар шувууны цагаан түүх” ном Хятад хэл дээр хэвлэгдлээ

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүмүүстэй хамгийн ойр амьдардаг атлаа "Хон хэрээ" гэгч шувуу ямар гэм хийсний төлөө хараал зүхлийн үзүүрт нисч явдаг юм бол.

Харин Монголын их говийн нэгэн эмгэн хараалийн биш ерөөлийн үгээр хэрээтэй хэл амаа ололцож жаран жилийн турш нөхөрлөжээ.

Шархтай биеийг нь эдгээсэн эмгэний ачийг хэрээ марталгүй явж насан туршид нь түүнд туслажээ.

Тэрхүү сонин үзэгдлийн тухай хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог “Хар шувууны цагаан түүх” ном бичиж, түүгээрээ жигүүртний нууцлаг далд ертөнц рүү уншигчдыг хөтөлсөн байна.

Тэрхүү баримтат зохиолыг Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо Монгол бичигт хөрвүүлэн хэвлэж уншигчдын зүгээс талархлын үг олон тоо сонсчээ.

“Хар шувууны цагаан түүх” ном Хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, уншигчдын хүртээл болж хамгийн эрэлт ихтэй номын тоонд ороод байгаа аж.