Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Монгол Улсад суугаа Дипломат корпуст шинэ жилийн мэндчилгээ хүргэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр Монгол Улсад суугаа Дипломат корпуст шинэ жилийн мэнд дэвшүүлээд, 2014 он Монголчуудын хувьд чамгүй ололтой ч олон сорилттой өнгөрснийг онцлов.
2014 онд Монгол Улсын гадаад харилцаанд олон чухал арга хэмжээ болсноос дурдвал:
Итали улсын Милан хотноо болсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтад тусгай зочноор уригдан оролцож, 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр төртэй, хариуцлагатай үүргийг хүлээн авсан зэргийг онцгойлон дурдаж болно гэлээ.
Мөн шинээр байгуулагдсан Засгийн газар Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалан ажиллах болно хэмээн онцлоод “Шинэ он амжилт, өөрчлөлтийг дагуулдаг.
2015 он та бүхэнд зорьсондоо хүрэх боломж, эерэг өөрчлөлтүүдийг авчраасай гэж хүсэж байна. Та бүгдэд шинэ оны мэнд хүргэе” хэмээсэн юм.
Үүний дараа Дипломат корпусын ахлагч, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү талархал илэрхийлэв.
Ирэх 2015 онд Монгол Улс гадаад харилцааны тал дээр өмнөх оноос илүү их дэвшил гаргахыг хүсэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана хэмээн найдаж буйгаа дурдсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!