Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорлоо

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Америкийн Лос-Анжелес хотын "Беверли Хилтон" зочид буудалд нэгдүгээр сарын 11-ний өдөр кино урлагийн шилдгүүд тодорлоо. 

Шилдэг туслах дүрийн жүжигчин төрөлд: 

  • Ж.К.Симмонс /Whiplash/
     
  • Итан Хоук /BOYHOOD/
     
  • Марк Руффало /Foxcatcher/
     
  • Роберт Дювалл /THE JUDGE/
     
  • Эдвард Нортон /Birdman/ нарын жүжигчид нэр дэвшснээс Ж.К.Симмонс Алтан бөмбөрцгийг гардан авлаа.​
Шилдэг туслах дүрийн жүжигчин Ж.К.Симмонс

Олон ангит кино, телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд:

  • Элисон /Женни MAMY/
     
  • Узо Адуба  /ORANGE IS THE NEW BLACK/
     
  • Кэти Бейтс /AMERICAN HORROR STOR/
     
  • Мишель Монаган, Жоан Фрогатт нар нэр дэвшиж шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр “Даунтон эдлэн” цуврал киноны дүрээр Фрогатт тодорч, Алтан бөмбөрцгийн эзэн боллоо. 
Олон ангит кино, телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин Фрогатт

Шилдэг мини сериал төрөлд:

  • “Фарго”
     
  • “Жинхэнэ мөрдөгч”
     
  • “Оливия Киттериж”
     
  • “Сураггүй болсон хүн”
     
  • “Эгэл зүрх” гэсэн таван кино нэр дэвшиж “Фарго” кино Алтан бөмбөрцгийг атгалаа. Энд дуулгахад “Фарго” киноны хоёр дахь цувралыг энэ сарын 19-нөөс эхлэн зураг авалтыг нь хийх юм байна. 
Шилдэг мини сериал Фарго киноны хэсгээс.

Мини сериал болон телевизийн киноны шилдэг жүжигчний төрөлд: 

  • Вуди Харрельсон /Жинхэнэ мөрдөгч/
     
  • Мэттью МакКонахи /Жинхэнэ мөрдөгч/
     
  • Мартин Фриман /Фарго/
     
  • Билли Боб Торнтон /Фарго/
     
  • Марк Руффало /Эгэл зүрх/ гэсэн жүжигчид нэр дэвшнээс Торнтон “Фарго” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. 
Мини сериал болон телевизийн киноны шилдэг жүжигчин Билли Боб Торнтон

Инээдмийн телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд: 

  • Лена Данэм /Охид/
     
  • Жина Родригес /Охин/
     
  • Жулия Луис-Дрейфус /Дэд Ерөнхийлөгч/
     
  • Тейлор Шиллинг /Улирлын улбар шар хит/
     
  • Эди Фалько /Жеки эгч/ нарын жүжигчид өрсөлдөж Жина Родригес Алтан бөмбөрцөг  гардан авлаа. 
Инээдмийн телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин Жина Родригес

Шилдэг киноны дуу:

  • The Theory of Everything
     
  • Бёрдмен
     
  • Интерстеллар
     
  • Сураггүй болсон эмэгтэй
     
  • Элэглэн тоглох кинонуудын дуу нэр дэвшснээс The Theory of Everything” киноны дуу шилдэг дуугаар шалгарав. 

The Theory of Everything” киноны дуу

Мини сериал болон телевизийн киноны шилдэг туслах эрэгтэй жүжигчний төрөлд:

  • Мэтт Бомер
     
  • Жон Войт
     
  • Билл Мюррей
     
  • Алан Камминг
     
  • Колин Хэнкс нарын жүжигчид нэр дэвшснээс  “Эгэл зүрх” киноны дүрээрээ Мэтт Бомер шилдгээр тодорлоо. 


Инээдмийн кино болон мюзиклийн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд:

  • Эмили Блант
     
  • Жулианна Мур
     
  • Эми Адамс
     
  • Хелен Миррен
     
  • Кувенжане Уоллис нар нэр дэвшжээ. Шагналтны нэрийг зарлах болоход  “Том нүд” киноны дүрээр Эми Адамс шилдэг болсон юм. Түүнийг шилдэг жүжигчний шагнал авсанд олон хүн гайхаж, шударга бус гэж үзэж байсан ч гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон ноцтой асуудал хөндсөн гэдгээрээ ийнхүү шагналын эзэн болоход нөлөөлсөн бололтой. Эми Адамс ч өөрийгөө шагнал хүртэнэ гэж огт хүлээлтгүй байсны дээр өөрийнх нь нэрийг зарлахад ихэд гайхсан нь сэтгүүлчдийн хараанд өртжээ. 

Шилдэг анимэшн төрөлд:

  • “Баатруудын хот”
     
  • “Лего фильм”
     
  • “Лууг хэрхэн сургах вэ?-2”
     
  • “Мангасуудын гэр бүл”
     
  • “Амьдралын ном” кинонууд өрсөлдөн “Лууг хэрхэн сургах вэ?-2” кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсныг дахин нэг гэнэтийн бэлэг байлаа хэмээн хэвлэлүүд онцолж байна. 

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд:

  • Патриция Аркетт /“Boyhood”/
     
  • Эмма Стоун /Birdman/
     
  • Мэрил Стрип /Into the woods/
     
  • Кира Найтли /The imitation game/
     
  • Жессика Честейн /А most violent year/ жүжигчид нэр дэвшин Патриция Аркетт “Алтан бөмбөрцөг” гардлаа.  

Шилдэг зохиолын төрөлд:

  • “Gone Girl”
     
  • Тhe grand Вudapest hotel
     
  • Boyhood
     
  • The Imitation game
     
  • Birdman кинонууд нэр дэвшснээс “Birdman” киноны зохиол шилдэгээр шалгарлаа.

Энэ киноны зохиогчдын нэг Иньярриту тайзнаа гарч ирэн, хамтран зохиогчид болох Николас Жиакобоне, Александр Динеларис, Армандо Бо нарыг төлөөлөн шагналаа гардан авчээ. 

Инээдмийн телецувралын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг TRANSPARENT кинонд  транссексуалын дүр бүтээсэн Жеффри Тамбор хүртсэн бол мини сериал болон телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр Мэгги Джилленхол THE HONOURABLE WOMAN кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг хүртжээ. Харин гадаад хэл дээрх шилдэг киногоор Оросын найруулагч Андрей Звягинцевийн “Левиафан” тодорсон байна. 

Шилдэг драм цувралын төрөлд:

  • “Хөзрөн байшин”
     
  • “Даунтон эдлэн”
     
  • “Хаадын тоглоом”
     
  • “Сайн эхнэр”
     
  • “Нууц амрагууд” гэсэн кинонууд нэр дэвшснээс “Нууц амрагууд” кино тодорлоо.

 Харин драмын цувралын шилдэг эрэгтэй жүжигчинд таван жүжигчин нэр дэвшиж “Хөзрөн байшин ” киногоороо Кевин Спейси шилдгээро тодорсон юм. Тэрбээр “Алтан бөмбөрцөг”-д найман удаа нэр дэвшиж байсан ч ийнхүү анх удаа энэхүү эрхэм шагналыг гардан авлаа. Тайзан дээр шагналаа гардсан Спейси “Би ингэж нэг Алтан бөмбөрцөг авч чадсандаа итгэж өгөхгүй байна” хэмээн сэтгэл догдлолоо хуваалцжээ. 

Энэ оны шилдэг найруулагчаар  “Boyhood” киногоороо Ричард Линклейтер тодорч, шагналаа гардан авахаар тайзнаа гарч ирсэн Линклейтер кинон дээр ажилласан 450 хүний шагнал байлаа хэмээн мэдэгджээ. 

Драмын цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд:

  • Рут Уилсон
     
  • Виола Дэвис
     
  • Жулианна Маргулис
     
  • Робин Райт
     
  • Клэр Дэйнс нар нэр дэвшин “Нууц амрагууд” киногоороо Рут Уилсон “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон бол инээдмийн болон мюзиклийн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд  “Birdman” кинонд бүтээсэн дүрээрээ Майкл Китон шилдэгээр тодорчээ. 


Драмын шилдэг эмэгтэй жүжигчнээр STILL ALICE кинонд бүтээсэн дүрээрээ Жулианна Мур тодорсон бол шилдэг эрэгтэй жүжигчнээр “Стивен Хокингийн огторгуй” кинонд тоглосон Эдди Редмейн тодорч,  “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ. 

Харин “Алтан бөмбөрцөг-2015”-ын шилдэг Драм киногоор “Boyhood” тодорсон байна.